m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.02 01:59
159
Аймгийн аварга шалгаруулах Эх баригчдын уралдаан боллоо

“Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Олон улсын эх баригчдын өдрийг угтаж “Нярай хүүхдэд үзүүлэх эх барихын сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулья” сэдэвт ажил мэргэжлийн аймгийн аварга шалгаруулах II шатны уралдааныг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран зохион байгууллаа.

Уралдааны зорилго нь “Асаргаа сувилгааны үндсэн зарчим”-ын талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх, нярай, хүүхдэд үзүүлэх эх барихын, сувилахуйн тусламж үйлчилгээнд түгээмэл үйлдлийн MNS4621:2008 стандартыг мөрдөж хэвшүүлэх байсан. Уралдаанд сум, өрхийн эрүүл мэндийн төв, хөдөөгийн багт ажиллаж буй 19 бага эмч, эх баригч оролцож мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлж, харилцан туршлага солилцлоо.

Уралдааны гардан үйлдлийн сэдвүүд

  • нярайн рефлексийг үзэж үнэлэх,
  • нярайн хүй цэвэрлэх,
  • нярайг усанд оруулах,
  • нярайн ам цэвэрлэх,
  • нярайд эм уулгах,
  • тууралттай нярай хүүхдийн асаргаа сувилгаа,
  • нярайг зөв хөхүүлэх арга барил,
  • нярайн нүд, чих, ам цэвэрлэх, нүдэнд эм дусаах,
  • нярайн хоол тэжээлээр зөвлөгөө өгөх,
  • нярайн урт, өндрийг үзэх,
  • нярайд хүчилтөрөгч өгөх

Ажил мэргэжлийн уралдаанд:

Тэргүүн байр: Яруу сумын ЭМТ-ийн эх баригч Ц.Хишигмаа 

АНЭ-ийн төрөх тасгийн эх баригч  А.Ариунтуяа

Дэд байр: Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн эх баригч Г.Янжиндулам

Гутгаар байр: Идэр сумын ЭМТ-ийн эх баригч Т.Алтанцэцэг нар тус тус шалгарлаа.

Уралдаанд оролцсон нийт эх баригч нарыг Сувилахуйн амьдрал төвийн дэмжлэгтэйгээр ОХУ-ын Улан Үдэ хотод 30%-ийн хөнгөлөлттэй аялах, туршлага солилцох эрхийн бичгээр шагнаж урамшууллаа.

Тус уралдаан нь алслагдсан багийн бага эмч, сумдын эх баригч, бага эмч нарыг хамруулан II үе шаттай зохион байгуулсан, удахгүй болох мэргэжлийн зэргийн шалгалтын өмнөх сорил болсон онцлогтой байлаа.