m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.23 08:28
292
Монголчуудтай цуг хориотой Лхас руу аялсан нь

Шведийн алдарт аялагч-судлаач Свен Хедин 1899 онд тухайн үед харийнханд, тэр тусмаа европынхонд хаалттай байсан Түвэд орон, ариун дагшин Лхас руу очихын тулд нүүр царай, дүр төрхөө хувирган монгол мөргөлчидтэй хамт хэрхэн аялаж, ямар адал явдлуудтай учирч буй талаар энэ номонд өгүүлнэ. Ном зохиогчийн авсан түүхэн ховор гэрэл зурагтай, мөн аян замын газрын зурагтай хэвлэгджээ.

“...Түвэдүүд үнэн чанартаа өгөөмөр сэтгэлтэй, хайр хүрэм ард түмэн бөгөөд харин эх орондоо харийнхныг огтоос тэвчдэггүй; тэд Энэтхэг, Төв Азийг цагаан арьстнууд эзлэн түрэмгийлж буй гэж дам сонсож, яг тийм хувь тавилан өөрсөд дээр нь ирэх вий хэмээн ихээхэн айж эмээх нь үндэслэлтэй буй заа. Хоёрзуун жилийн өмнө Лхаст католик шашин номлогчид амьдарч байсан бөгөөд 1845 онд Францын хоёр нэрт санваартан Юк, Габе (Huc und Gabet) нар энэ хотод зочлон ирж байлаа. Түүнээс хойш нутгийн уугуулууд ариун дагшин хот руу орох гэсэн европчуудыг буцааж, тэр ч байтугай хориотой нутаг руу нэвтрэн орохоор ахин дахин оролдсон хоёр хүнийг алсан түүхтэй...”

“...Миний далд санаа бол Далай ламын өргөө хот Лхас руу зүсээ хувирган нэвтрэх явдал юм; энэхүү төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд монгол сүсэгтэн мөргөлчид ариун дагшин хот руу мөргөл үйлдэхээр явахдаа авч явж өдөр тутам хэрэглэдэг монгол үндэсний хувцас хунар, эд хэрэгсэл, авдар үхэг, хувин савыг олж авах явдал байлаа. Гагцхүү Шагдар л миний нууц төлөвлөгөөг мэднэ. Харин Чердон бол Кара-шараас өөрсдөдөө зориулан эдгээр эд агуурсыг худалдан авч байна даа гэж л бодож яваа; энэ хоёр буриад, лам хуврагын хувиар ариун дагшин хотод очих эрхтэй хүмүүс. Лхаст өмнө нь очиж байсан, түвэд хэл мэдэх нэг монгол хүн нэмж олж, Чархлик руу авчрах даалгаврыг Шагдарт өгсөн бөлгөө...”

“...Майхан саваа засаж янзалж дуусаад ламтан хар майхан руу явав. Тэрбээр тэнд хоёр эмэгтэй, нэг залуутай таарч, гэрийн эзэн удахгүй ирнэ гэжээ. Тэд өнөөдөр баасан гараг учраас идэшний хонь, сүү сааль, тос, замбаа болон түвэд хоол хүнс гадагш гаргах юм уу зарж болохгүй хэмээн уучлал эрж, харин маргааш хүссэний чинь өгье гэжээ. Аргаа барсан ядуу монголчуудад өгч чадах зүйл гэвэл тампуу дүүрэн сарлагын хуурай аргал агаад ламтан маань түүнийгээ чирсээр орж ирлээ. Тэгээд галаа өрдөж суутал хажуугийн гүвээн дээр гэрийн эзэн гарч ирж, биднийг сайн ажиглаж авах гэсэн бололтой холхон хэсэг зогсов. Ламтан түүнийг авчрахаар угтан алхав; тэрбээр айж эмээсэн эсвэл илүү дутуу загналгүй даган ирж, майхны онгорхой үүдэн тушаа галын хажууд нойтон газарт замилан суулаа.

Анхны учирсан энэ түвэд эр 40 орчим насны агаад Самбуу Синги (Sampo Singi) гэдэг аж. Тэрбээр сахалгүй, үрчлээтсэн, бараг тас хар царайтай, бохир заваан, хав хар үс нь туг тугаараа замбараагүй сэгсийн унжиж, үсийг нь даган борооны ус тампуу маягийн дээлэн дээр нь дуслах авай; гутал нь угтаа цагаан эсгий авч одоо хав харласан агаад бүснээс нь хир даганд баригдсан тамхины уут, гаанс, бас бус зүйлс унжих ажгуу. Манай зочин бүх түвэдүүдийн адил цээж нүцгэн, гутлаас бусдаар бол шалдан гуятай байх аж; өөрөөр хэлбэл, тэрбээр өмдгүй болой. Ийм бороорхог өдөр гадаа өмдгүй суух нь овоо л жихүүцэм, салхи сийгэм баймаар л юм даа! Тэрбээр хуруугаараа хамраа хавчин тувтан нусаа нийх агаад үүнийгээ үнэнхүү ид хавтай үйлдэх учраас ийм үйлдэлээ нутгийнхны дунд ёс төгөлдөр зан үйл гэгддэг ч юм болов уу хэмээн бид хүртэл бодож, даган дуурайхдаа тулав хөөе. Зочин маань манай есөн шидийн эд агуурсыг бүр хэнэггүй ч үгүй барилан үзэж эхэлсэн тул би багаж хэрэглэл, тэмдэглэлийн дэвтрээ бушуухан холдуулав. Тэрбээр манай доогуураа цүдгэр, хоолойгоороо нарийхан монгол модон хөнөгийг ихэд таалан сонирхох авч бид үүнийг нь ер анзаараагүй мэт царайлав. Би өөр шиг нь хир дагандаа баригдсан бохир заваан учраас намайг нэг их онцгойлон ойшоож харсангүй. Шагдар, лам хоёр хамрын тамхи татаж, Самбуу Синги ч түүнээс нь нэг сайн сороод байдгаараа найтааж гарав аа. Бид шоолон инээлдэхийг тоосон ч үгүй, харин та нар чинь хамрын тамхиндаа хар чинжүү хийчихээгүй биш биз гэхэд нь ахиад нэг тамхилаач гэсэнд талархан татгалзлаа.

         Шагдар одоо л хэргэм намбаа санав бололтой гэнэтхэн над руу: “Бос, яв чи, дэггүй монди, тэр адуундаа, энд чи юугаа хайсан юм!” гэж зандрав. Би ч бушуухан босож, доош уруудангаа эргэн харваас Самбуу Синги гэр лүүгээ сажилж яваа харагдаж санаа амраав; хэрэвзээ тэрбээр намайг жаахан тогтож ажигласансан бол “Энэ монди чинь насандаа луус адгуулж хурааж үзээгүй нөхөр байна шүү дээ” гэх бодол толгойд нь орох л байсансан даа. Тэгээд унаа хөсгөө арай гэж хурааж бөөгнөрүүлтэл “соотон шар” бэлчээр лүүгээ эргэж зугатав. Нөгөөхийгөө араас нь элдэж явтал бусад нь тараад явчихлаа. Тэгээд арай гэж тэр гурвыг бөөгнүүлж, аргамжиж байж санаа амарлаа...”

“...Түвэдүүд үнэн чанартаа өгөөмөр сэтгэлтэй, хайр хүрэм ард түмэн бөгөөд харин эх орондоо харийнхныг огтоос тэвчдэггүй; тэд Энэтхэг, Төв Азийг цагаан арьстнууд эзлэн түрэмгийлж буй гэж дам сонсож, яг тийм хувь тавилан өөрсөд дээр нь ирэх вий хэмээн ихээхэн айж эмээх нь үндэслэлтэй буй заа. Хоёр зуун жилийн өмнө Лхаст католик шашин номлогчид амьдарч байсан бөгөөд 1845 онд Францын хоёр нэрт санваартан Юк, Габе (Huc und Gabet) нар энэ хотод зочлон ирж байлаа. Түүнээс хойш нутгийн уугуулууд ариун дагшин хот руу орох гэсэн европчуудыг буцааж, тэр ч байтугай хориотой нутаг руу нэвтрэн орохоор ахин дахин оролдсон хоёр хүнийг алсан түүхтэй...”

“...Миний далд санаа бол Далай ламын өргөө хот Лхас руу зүсээ хувирган нэвтрэх явдал юм; энэхүү төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд монгол сүсэгтэн мөргөлчид ариун дагшин хот руу мөргөл үйлдэхээр явахдаа авч явж өдөр тутам хэрэглэдэг монгол үндэсний хувцас хунар, эд хэрэгсэл, авдар үхэг, хувин савыг олж авах явдал байлаа. Гагцхүү Шагдар л миний нууц төлөвлөгөөг мэднэ. Харин Чердон бол Кара-шараас өөрсдөдөө зориулан эдгээр эд агуурсыг худалдан авч байна даа гэж л бодож яваа; энэ хоёр буриад, лам хуврагын хувиар ариун дагшин хотод очих эрхтэй хүмүүс. Лхаст өмнө нь очиж байсан, түвэд хэл мэдэх нэг монгол хүн нэмж олж, Чархлик руу авчрах даалгаврыг Шагдарт өгсөн бөлгөө...”

“...Майхан саваа засаж янзалж дуусаад ламтан хар майхан руу явав. Тэрбээр тэнд хоёр эмэгтэй, нэг залуутай таарч, гэрийн эзэн удахгүй ирнэ гэжээ. Тэд өнөөдөр баасан гараг учраас идэшний хонь, сүү сааль, тос, замбаа болон түвэд хоол хүнс гадагш гаргах юм уу зарж болохгүй хэмээн уучлал эрж, харин маргааш хүссэнийг чинь өгье гэжээ. Аргаа барсан ядуу монголчуудад өгч чадах зүйл гэвэл тампуу дүүрэн сарлагийн хуурай аргаль агаад ламтан маань түүнийгээ чирсээр орж ирлээ. Тэгээд галаа өрдөж суутал хажуугийн гүвээн дээр гэрийн эзэн гарч ирж, биднийг сайн ажиглаж авах гэсэн бололтой холхон хэсэг зогсов. Ламтан түүнийг авчрахаар угтан алхав; тэрбээр айж эмээсэн эсвэл илүү дутуу загналгүй даган ирж, майхны онгорхой үүдэн тушаа галын хажууд нойтон газарт завилан суулаа.

Анхны учирсан энэ түвэд эр 40 орчим насны агаад Самбуу Синги (Sampo Singi) гэдэг аж. Тэрбээр сахалгүй, үрчлээтсэн, бараг тас хар царайтай, бохир заваан, хав хар үс нь туг тугаараа замбараагүй сэгсийн унжиж, үсийг нь даган борооны ус тампуу маягийн дээлэн дээр нь дуслах авай; гутал нь угтаа цагаан эсгий авч одоо хав харласан агаад бүснээс нь хир даганд баригдсан тамхины уут, гаанс, бас бус зүйлс унжих ажгуу. Манай зочин бүх түвэдүүдийн адил цээж нүцгэн, гутлаас бусдаар бол шалдан гуятай байх аж; өөрөөр хэлбэл, тэрбээр өмдгүй болой. Ийм бороорхог өдөр гадаа өмдгүй суух нь овоо л жихүүцэм, салхи сийгэм баймаар л юм даа! Тэрбээр хуруугаараа хамраа хавчин тувтан нусаа нийх агаад үүнийгээ үнэнхүү ид хавтай үйлдэх учраас ийм үйлдэлээ нутгийнхны дунд ёс төгөлдөр зан үйл гэгддэг ч юм болов уу хэмээн бид хүртэл бодож, даган дуурайхдаа тулав хөөе. Зочин маань манай есөн шидийн эд агуурсыг бүр хэнэг ч үгүй барилан үзэж эхэлсэн тул би багаж хэрэглэл, тэмдэглэлийн дэвтрээ бушуухан холдуулав. Тэрбээр манай доогуураа цүдгэр, хоолойгоороо нарийхан монгол модон хөнөгийг ихэд таалан сонирхох авч бид үүнийг нь ер анзаараагүй мэт царайлав. Би өөр шиг нь хир дагандаа баригдсан бохир заваан учраас намайг нэг их онцгойлон ойшоож харсангүй. Шагдар, лам хоёр хамрын тамхи татаж, Самбуу Синги ч түүнээс нь нэг сайн сороод байдгаараа найтааж гарав аа. Бид шоолон инээлдэхийг тоосон ч үгүй, харин та нар чинь хамрын тамхиндаа хар чинжүү хийчихээгүй биш биз гэхэд нь ахиад нэг тамхилаач гэсэнд талархан татгалзлаа.