Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хамт олон ирээдvйд тэмvvлсэн өөдрөг vзэл, өрнvvн тэмvvлэлтэйгээр шинэ оныг угтаж, амжилт бүтээлээр дүүрэн хуучин оноо хамтдаа үдэцгээлээ. Тус хамт олон "Шидэт хөзөрийн нууц" сүлд модны наадмаа архи согтууруулах ундаагүйгээр зохион байгуулж бусаддаа үлгэр дуурайлал болохуйц тэмдэглэжээ. Мөн Эмнэлэгийн тусламж үйлчилгээ чанарын хяналтын улсын байцаагч Д.Хүрэлбор нь "Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлд сууриласан хяналт шалгалтыг хийж хэрэгжүүлэх арга хэмжээ"-г амжилттай зохион байгуулж 2014 оны ажил үйлсээрээ хамт олноо манлайлан "Байгууллагын аврага ажилтан" болсон байна.