m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.23 09:59
1574
Батга үүсэх шалтгаан

Батгашилт бол өсвөр насныхны 90 хувь, насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 50-70 хувьд тохиодог түгээмэл эмгэг юм. Арьсны үхмэл эд эсүүд, арьсны тослогтой нийлэн, нүхэн дотор орж бөглөрснөөр нян үржих таатай нөхцөл бүрддэг байна. Үүний үр дүнд бидний цусны улаан болон цагаас эснүүд бөөгнөрч, батга үүсдэг. Батгыг бүрэн эмчилэхэд өөрийн арьсны онцлогт тохирсон найрлагатай бүтээгдэхүүний тусламжтайгаар батгашилттай арьс эдгэрч, цэвэршиж болдог. Хамгийн гол нь батга үүсгэж буй шалтгаанаа олох явдал юм.

 

Батгатай арьсны арчилгаа

Батга үүсэхэд гормон, хооллолт, хэрэглэж буй арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд, тослогжилт гээд олон хүчин зүйл нөлөөлдөг.

Батгашилттай арьсыг арчлах нь

Өөрийнхөө арьсанд тохирсон бүтээгдэхүүнийг олохоос нааш батгашилттай арьсыг арчлах хэцүү. Учир нь батгатай хүн болгон тослог арьстай биш байдаг учраас олон батганы эсрэг бүтээгдэхүүнүүд ширүүдэж болно.Гол нь батганы бүтээгдэхүүн авахдаа иж бүрдлээр  авах нь  үр дүнгээ маш сайн өгдөг . Тиймээс өөрийнхөө арьсыг мэдрэмтгий, тослог, хуурайн аль нь болохыг тогтоож байж, түүнд таарсан бүтээгдэхүүнийг хэрэглэх. Арьс өнгөний эмч нар батгатай нүүрийг салицилийн хүчил, эсвэл бензол пероксидтой угаагчаар угаахыг зөвлөдөг. Энэ найрлагууд нь батгыг хатаадаг. Мөн нүүрээ угаахдаа зөөлөн, дарж угаагаарай. Ширүүн үрж угаах нь арьсыг үрэвсүүлж, тослогжилтыгулам ихэсгэж болно. Мөн тос агуулаагүй лосьон, пудр, крем хэрэглэ. Тос агуулсан бүтээгдэхүүнүүд нүхийг бөглөж батгыг ихэсгэнэ. Хуурай матт пудр тослог арьсанд хамгийн сайн тохирно. Харин хуурай батгатай арьстай бүсгүйчүүд нүхийг бөглөдөггүй, байгалийн гаралтай бүтээгдэхүүн сонгоорой.

Батгашилтаас хамгаалах хоолны дэглэм

Эрүүл хооллолт батга нэмж үүсэхээс сэргийлж чадна. Гоймон, чихэр, шоколад, цагаан гурилан талх, газтай ундаа, цагаан идээ гэх мэт дээд хэмжээгээр боловсруулсан бүтээгдэхүүнүүд бага хэрэглэх хэрэгтэй. Эдгээр хүнс нь бидний гормоны системд сөрөг нөлөө үзүүлж, батга гаргадаг. Мөн үрэвслийг дотроос нь намжаахад Омега-3-ын хүчил, зуун настын ханд эерэг нөлөөтэй болох нь батлагджээ.

Батгатай арьсанд хориглох 10 заавар

1. Нүүрээ байнга усаар угаавал арьс суларч эрт хөгшрөх аястай болохоос гадна арьсны нүхжэлт ихэсч барзайх шалтгаан болдог.
2. Тослог арьстай хүмүүс нүүрээ сүүн шингэнээр цэвэрлэж, тэжээлийн тос түрхэж, крем тавьж болохгүй.
3. Өөх тос, давс ихтэй халуун ногоотой хоол хэрэглэх хэрэггүй.
4. Архи, тамхи хэрэглэж, бэлгийн харьцааны дэг журамгүй амьдрал нь батгыг эдгээхгүй байх том шалтгаан болдог.
5. Кофе болон хэт сэргээх бэлдмэл, чихэр ихтэй гурилан бүтээгдэхүүн хэрэглэх сайн биш.
6. Баталгаагүй гоо сайхны бараанаас батгаа сэдрээдэг тал бий. Иймээс урьд нь хэрэглэж байгаагүй шинэ тос, пудр хэрэглэхдээ арьсныхаа өөрчлөлтийг ажиглаж сурах хэрэгтэй.
7. Агааржилтгүй халуун газар батгыг ихэсгэнэ. Иймд ажлын өрөө тасалгааныхаа салхивчийг 2-3 цаг тутамд онгойлгож цэвэр агаар оруулаарай.
8. Арьсан дээр ямар нэгэн юм гардаг бол халуун наранд удаан байж, бүгчим газар олон цагаар ажиллах хэрэггүй.
9. Өдөн дэр, ноолууран хөнжил бүр шаардлагагүй. Арьсны өвчнийг эдгээхгүй удвал биеийн дархлаа суларч халдварт өвчнөөр өвчлөх боломжтой.
10. Батгатай хүүхдүүд батгаа нуух гэж маск зүүж, алчуур зүүж, үсээ урт ургуулж нүүрээ халхалдаг. Ингэснээр батга арилахгүй харин ороолт, алчуур, масканд наалдсан идээ бээр арьсаар тархаж батгыг улам сэдрээдэг гэдгийг мартаж болохгүй.