m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.24 01:18
834
Батганы төрөл болоод түүний арчилгаа

Батга ихэвчлэн дух, хамрын угалз, эрүү, нуруугаар гардаг ба удаан хугацаагаар их гарч үрэвсэх явдал нь мэдрэлийн ядаргаа, дотоод шүүрлийн булчирхай, бодисын солилцооны өөрчлөлт, ходоод гэдэс, мөн хоолны дэглэм алдагдах, архи тамхи хэрэглэх зэрэг эрхтэн системийн үйл ажиллагааны өөрчлөлттэй холбоотойгоор гардаг.

Хар батга: Тосны булчирхайн цорго битүүрч ялгарах үйл ажиллагаа саатсанаас хуримтлагдсан тоос шороо, нян, гуужиж буй эсүүд гадаад орчны элдэв нөлөөнд өөрчлөгдөн бүдэг хар хүрэн буюу хар өнгөтэй хатуу хар толгойтой гардаг. Хар батга дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлт, шилжилтийн насны үед хоолны дэглэм алдагдах, өтгөн хатах, хорт зуршилуудын улмаас гарах бөгөөд ихэвчлэн магнай, хамар, хацар түүний нугалаас ооч, эрүү хүзүү, цээж нуруугаар байрладаг.

Цагаан батга: Тосны булчирхайгаас ялгарч буй тослог цоргоныхоо уганд битүүрснээс олон жижиг цэг шиг хатуу цагаан өнгөтэй гүвдрүүнүүд гарна. Цагаан батга элэг, цөс, ходоод гэдэсний архаг хямралаас ихэпчлэн шанаа, зовхины эргэн тойрон, хааяа мөчөөр гардаг.

Ердийн батга: Хөлс ялгарах уйл ажпллагаа идэвх шилжилтийн насны үед элбэг тохиолдоно. Тууралт олон янз байдаг ба голдуу гүвдрүүт ба цэврүү хэлбэртэй байна. Магнай, хацар, эрүү, нүүр, хүзүү, цээж нуруугаар гарна.

Идээт батга: Арьсаа сайн тордож арчлахгүйгээс идээлүүлэгч нян нэвтрэн орсноос ердийн батганы хүрээ тодорч улаан өнгөтэй болж тосны булчирхайн гүнд үрэвсэл үүсдэг. Арьсан дээр гарсан тод улаан өнгөтэй хөндүүр өвчтэй зангилаа аажимдаа өврөө хагарч цусархаг идээт шингэн гарна. Эдгэрэхдээ сорви үүсгэдэг.

Батгатай нүүрний арчилгаа Их тоос шороотой нөхцөлд ажилласан бол савантай бүлээн усаар угааж дараа нь хүйтэн усаар шавших бөгөөд ердийн үед 7 хоногт нэг удаа нүүрээ халуун бүлээн усаар угааж, дараа нь аяга хүйтэн усанд хэдэн дусал нимбэгний шүүс нэмж 2—3 удаа зайлж угаах ба бусад өдрүүдэд өглөө бүр нүүрээ хүйтэн усаар угаах хэрэгтэй. Нүхэтсэн, хар цэгтэй ширүүн арьсыг эрүүнээс дугуй хөдөлгөөнөөр нүүрний шугамын дагуу усаар нүүрээ хөнгөн чийглээд зөөлөн үстэй сойзоор угаана . Ингэхдээ эрүү, дух орчимд арай илүү даралт үүсгэн 1-2 минут угаагаад өөртөө тохирох тэжээлийн тосыг нүүрэндээ түрхээрэй. Мөн дээрх журмаар савангийн хөөсөөр эхлээд халуун бүлээн усаар угааж дараа нь хүйтэн усаар зайлна. Хүйтэн ус арьсны булчинг чангаруулж нүхнүүдийг агшааж тослог ялгаралтыг хэвийн болгоход нөлөөлдөг.

Гэрийн нөхцөлд: 
1. Өндөгний уургыг тослогтой газруудаар 20-30 минут түрхээд усаар угаана. 
2. Нүүрэндээ тараг, шар сүү, нимбэг ба өргөст хэмхийн шүүс, усан үзэм, улаан лооль зэргийг 20—30 минут бүрхэвч маягаар түрхээд арчиж угаана. 
3. Шинэхэн лууванг үрэгчээр үрж гарсан шүүсийг марльд дүрэн үүнийгээ нүүрэндээ 20-30 минут тавина. 
4. Батга цээж нуруугаар гардаг хүмүүс өглөө орой хүй-тэн усаар биеэ арчиж зун наранд шарахад батга хатаж цэвэршинэ.

Батга их гардаг хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай 
1. Биеийн тамир спортоор тогтмол хичээллэж, амралт хөдөлмөрийг зөв хослуулж биее чийрэгжүүлэх (наранд биеэ шарах, хүйтэн усан засал) 
2. Хоолны дэглэмийг чанд сахих. Чинжүү, гич, цуу, жан зэрэг хоолонд амт оруулагч зүйлс, даршилж, давсалсан ногоо амьтны гаралтай өөх, тос зэргийг хязгаарлан аминдэм (витамин) агуулсан шинэхэн жимс ногоо, цагаан идээг хэрэглэх 
3. Батгыг өөрсдөө дур мэдэн шахах, хумслах зэргээр оролдох нь идээт батга нүүр биеэр тархах, бугалаа сорви тогтоож арьсанд овон товон үүсгэж энэ нь мэргэжлийн хүмүүс эмчлэхэд бэрхшээлтэй болдог.a