m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.24 01:39
1390
Есүс Христ Бурханы хүү

Есүсийн талаар түүхийн хуудаснаа тийм ч их мэдээ баримтууд байдаггүй ажээ. Түүний төрсөн он сар өдөр тодорхой биш байдаг ч үүнийг одоогийн тооллоор нэгдүгээр он гэж тодорхойлж болно. Есүс гэгээн Иохан баптистаар усан баталгаа хийлгэснийнхээ дараа өөрийн үйлчлэлээ эхлэсэн байна. Энэ үйл явдал Цезарь Тиберусын хаанчлалын арван тавдугаар он буюу МЭ 27 оны 9-р сарын нэгнээс МЭ 28 оны 10-н сарны нэгний хооронд болжээ.

Анхны Христийн шашинтнууд Есүсийн мэндэлсэн мэдээг түгээж байсан ч Есүсийн мэндэлсний баяр буюу зул сарын баярыг тэмдэглэдэггүй байсан юм. Библийн сургаалд энэ тухай тодорхой мэдээлэл байдаггүй бөгөөд Гэгээн Лукын тэмдэглэснээр МЭӨ 6-р онд болсон хүн амын тооллогын үеэр Есүс төрсөн байна. Харин Гэгээн Матайнхаар МЭӨ 40-4 оны хооронд хаанчилж байсан Херод хааны үед Бетлехемд төрсөн ажээ. Есүс бага залуу насаа Иерусалим, Назаретид өнгөрөөсөн байна.

Гэгээн Иохам түүнийг Бурханы хүү, дэлхий ертөнцийг аврагч хэмээ таньж зарласан юм. Ийнхүү Гэгээн Иохан түүнд христийн шашны баталгаа өгсөнөөр Исус Галлей болон Иерусалим хотуудаар дагалдагч нараа цуглуулан, номлолоо эхэлсэн гэдэг. Тэрээр өөрийн сургаалдаа Бурханы хаанчлалыг удахгүй ирнэ хэмээн зарладаг байжээ. Өөрийгөө Бурханы хүү хэмээн нэрлэж түүнийгээ нотлохын тулд олон гайхамшгийг (чөтгөрт эзэмдүүлсэн нэгнийг аварч, өвчтэй хүмүүсийг эдгээж, усыг вино болгон хувиргаж) бүтээж байв. Түүнчлэн хүмүүст Бурханд итгэж, сайн зүйлийг хийхийг номлодог байжээ. Түүнд үнэнч 12 дагалдагч байсан ба тэд ч мөн христосын шашныг дэлгэрүүлэгчид байсан юм. Тэдний дундаас Петр Христийн сүмийн толгойлогч болсон билээ. Есүс улс төрд нөлөөлөх ямарч санаа зорилгогүй байсан юм. Гэсэн хэдий ч түүний номлол шашны зарим удирдагчдын санааг зовоож байлаа.

Захирагчид түүний өсөж буй нэр нөлөөнөөс эмээж байсан юм. Тиймдээ ч түүнийг урвагч, тэрс үзэлтэн хэмээн яллаж цовдлон алав. Библид тэмдэглэснээр Есүс нас барснаасаа гурван өдрийн дараа дахин амилж, номлолоо айлдаад тэнгэрийн орон дахь Бурхан эцэг рүүгээ оджээ. Түүнийг нас барсны дараа бичигдсэн тэмдэглэлүүд нь Христын шашинтнуудын үндсэн судар болсон билээ. Сүм хийдүүд Есүсийг МЭ 33-р оны дөрөвдүгээр сарын 3-нд нас барсан гэж үздэг байна.