m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.24 02:28
1508
I Юстиниан Нэг улс, нэг шашин

Флавий Пётр нь одоогийн Сербийн ойролцоо Тавресий гэдэг газар тариачин гэр бүлд мэндэлсэн  байна. Хожим нь Цезарь Юстин  I болсон авга ах нь түүнийг нийслэл хотод дагуулж ирж, эрдэм мэдлэг олж авахад нь тусалжээ. Юстиниан улсаа авга ахын хамтаар захирч байгаад 527 онд хаанд өргөмжлөгдсөн юм. Авга ах нь нас барсны дараа Юстиниан Константинополийг ганцаараа захирч үлдсэн билээ. Юстинианы эхнэр Феодора хаант улсын түүхэнд ихээхэн нөлөө үзүүлсэн бөгөөд улс орны асуудлаар нөхөртөө зөвлөдөг байжээ.

Хэдийгээр эхнэр нь нийгмийн хамгийн доод давхаргаас гаралтай байсан ч, хаан түүний ухаанд итгэдэг байв. (Фердорын эцэг циркэд баавгай сургагч, тэр өөрөө жүжигчин бас дээдсийн хүрээлэнгийн дунд биеэ үнэлэгч байсан юм.) юстиниан Африкийн эрэг болон зүүн өмнөд Итали, Испаний зарим газрыг эзлэн авсан ч нэг их удаагүй алдсан гэдэг. Түүний хаанчлалын эхэн үед Ника буюу “Ялагтун” гэсэн бослого гарсан бөгөөд улс орныг өөрчлөн байгуулах болон цэргийн зардалтай холбоотойгоор татвар нэмсэнээс ард иргэд  ийн босоход хүрчээ. Энэхүү олыг хамарсан цуст бослогын үеэр 30 мянган хүн нас барсан юм. Юстиниан цэргийн хүчээр Европ дахь византын байр суурийг бататгаж, Ромын эртний газар нутгууд болох Галли, Бретаниас бусдыг нь хаант улсдаа нэгтгэв. 529 онд Цезарь Платоны академийг хаасан билээ.

Түүнчлэн христийн шашны олон урсгалуудыг зөвшөөрөх болсон аж. Мөн ирээдүйд 532 онд гарсан шиг бослогыг дахин гаргахгүй байхын тулд улс төрийн олон урсгал хөдөлгөөнүүдийг хязгаарлаж эхлэв. Тэрээр улс орныхоо хүчирхэг байгааг ашиглан санхүүгийн шинэчлэлийг хийж хожмоо түүний хойч үе “Юстинианы хууль” гэж нэрлэх болсон хуулийг баталж, сахин мөрдүүлж чаджээ. Феодора тэрхүү хуулинд эмэгтэйчүүдийн эрхийг цөөнгүй тусгасан байдаг. Юстинианы хаанчлалын үед Константинопольд гэгээн ухааны София Гавеннед Сан Виталийн сүмүүд байгуулагдсан байна. Гавеннен Сан Виталийн сүмд Юстиниан, Феодора  нарын ордныг өнгөт чулуугаар нааж дүрсэлсэн бүтээл бий.

Юстинианы эзэнт улсад бусад шашиныг үгүйсгэж, Христээс бусад шашны зан үйлийг дагавал үхэх ял сонсдог байсан бөгөөд ард иргэд бие биенээ матах явдал газар авч байлаа. 542 онд дөрөвдүгээр сарын турш Константин-опольд хархны халдварт өвчин тархсанаар улсын хүч сульдаж, улмаар өдөрт араваад мянган хүн нас барж байжээ. Юстиниан 565 оны арван нэгдүгээр сарын 13-ны өдөр Константинопольд нас барсан юм.