m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.24 08:59
630
МҮОНРТ-ийн халагдсан дарга нарыг ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гарчээ

МҮОНРТ-ын Ерөнхий захирал М.Наранбаатарын энэ сарын 8-ны өдрийн захирамжаар МҮОНРТ-ийн дэд захирал Ё.Батбаяр, МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа нарыг ажлаас нь халж өчигдөр шинэ удирдлагуудыг томилоод байсан билээ.

Д.Энхтуяаг тус телевизийн алтан фондын хоёр өрөөнд хийсэн засварын ажлын гүйцэтгэл шаардлага хангаагүй байхад хүлээн авсан гэсэн бол дэд захирал Ё.Батбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж хувийн техник хэрэгслээ нийлүүлэхийг завдсан гэх үндэслэлээр халагдах тушаал гаргасан юм. 


Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёдугаар шүүхээс МҮОНРТ-ын Ерөнхий захирал М.Наранбаатарын ажлаас халах тухай захирамжийг үндэслэлгүй гэж үзэн Ё.Батбаяр, Д.Энхтуяа нарыг эргүүлэн ажилд нь томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шийдвэр гаргажээ.