m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.24 10:19
841
Дэлхийн хамгийн тарган хүмүүс

Паул Масон 50 настай Англид төрсөн. Дэлхийн хамгийн тарган хүмүүсийн нэг. 445 жинтэй байсан бөгөөд мэс засалд орсоны дараа  254 кг болсон. Тэр өдөрт  3500 ккалорын хоол иддэг байсан ажээ. Паул хэлэхдээ 400 кг болоход зүгээр идэх мэргэжилтэй болсон" гэж хэвлэлийнхэнд хэлсэн гэнэ.

 Донна Симсон 1967 онд төрсөн. 2008 онд АНУ-ын хамгийн тарган эмэгтэйгээр тодорхойлж байсан. 290 кг байхдаа 1000 паунд буюу 450 кг болохыг хүсжээ.  2010 оны 6 сар гэхэд 273 кг нэмсэн аж. Энэ жин нэмэх явцдаа тэр өөрийгөө интернэт сайтаар өөрийгөө үргэлж идсээр байгаа гэдгээ сануулсаар  2010 онд дэлхийн рекордод тарган эмэгтэй хүүхэд төрүүлсэн гэж хэвлэлээр их шуугиулж байсан ба тэрээр 2011 оны 8 сард хоолны дэглэм барьж жингээ 170 кг болгохоор шийдсэн. Ингэснээр илүү биеэ дааж бусдаас хамааралгүй хүүхдээ өсгөхөөр шийдсэн гэнэ.

Маниал Урибе 1965 зургадугаар сард Мексико Монтерид төрсөн. Эрэгтэй 597 кг жинтэй 2001 оноос хойш орон дээрээ өнгөрүүлж жин нэмэх болсон. Тэрээр хоол тэжээлийн мэргэжилтэний тусламжтайгаар ойролцоогоор өөрийнхөө биеийн жингийн гуравны нэг 181,9 кг хасч чадсан байна. 2008 оны 10 сард гэхэд өөрөө өөрийгөө ялж дахин 216 кг хасаж чадсан. 2012 оны 2 сард 200 кг байхдаа нас баржээ.

Роберт Хагхис 1926-1958 онд амьдарч байсан ба мөн л дэлхийн хамгийн бүдүүн хүнээр рекордод бичигдэж байжээ. Түүний хэт их таргалт нь түүний тархины өвчлөлтэй холбоотой байсан аж. Түүний цээжний тойрог нь 3,15 метр, жин нь ойролцоогор 486 кг, 10 насандаа 171кг байсан гэнэ. Тэрээр 32 насандаа таалал төгсөхдөө  хагас тонн байжээ.