m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.25 04:41
947
Хачиртай талх хийх арга

Бэлтгэх хугацаа: 35 минут
Хүлээх хугацаа: 30 минут

Орц: /10 хүний орц/
1. 250 грамм Итали хиам, /хэрчээд бэлдсэн байна/ 
2. 10 ширхэг бүтэн дугуй талх /хачиртай талхны/ 

3. 20 Хэрчим бяслаг /шахмал биш,10 хуудасаар 1 багц болгож боосон нимгэн зөөлөн бяслаг/ 
4. 100 грамм салами хиам /хэрчээд бэлдсэн байна./ 
5. 1 лааз хэрчсэн хар олив жимс 
6. 1 Ширхэг бөөрөнхий сонгино /хэрчиж бэлдэнэ/ 
7. 200 грамм чанаж болгосон тахианы мах 
8. 10 Хоолны халбага пиццаны соус
9. 10 Хэрчим амтат чинжүү 
10. 120 Грамм помидор /хэрчиж бэлдэнэ/ 
11. 2 Хоолны халбага түрхдэг бяслаг 

Бэлтгэх явц:
1. Талхны 1/4 хэсгийг /оройн хэсэг/ зүсч аваад доод хэсгийг хөндий нүх үүсгэн хуруугаараа дарж өгнө. Ингэхдээ талхны хэвийг алдагдуулж болохгүй. 
2. Талхны дотор хамгийн доор 1 хуудас бяслаг тавиад дээр нь 1/10 салами, 1 үе олив жимс, түрхдэг бяслаг,1/10 Итали хиам, 1 хэрчим сонгино, пиццаны соус, 1/10 амтат чинжүү, 1/10 тахианы мах, помидор, 1 хуудас бяслаг зэргийг дэс дараагаар тавьж өгнө.
3. Талхны оройн хэсгийг тавьж 30 минут болсны дараа 4 хэсэг хувааж зүсээд олгоно. /Мөн бага зэрэг халаагаад хэрэглэж болно/