m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.25 05:49
250
Халк хүүхдүүдэд хөлбөмбөгийн талбай бэлэглэжээ

Бразилийн шигшээ болон “Зенит”-ийн довтлогч Халк нутгийнхаа Байе хотод хөлбөмбөгийн талбай ашиглалтад оруулж, хүүхдүүдэд бэлэглэжээ. Нээлтийн ажиллагаанд Халкын найзууд тус хотын 13, 15, 17 насны хүүхдийн багуудтай үзүүлэх тоглолт хийсэн байна. Тэрбээр Globoesporte-ын сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Би үргэлж хүүхдүүдэд туслахыг хичээсээр ирсэн. Талбайн бүх зүйлсийг хүүхдүүд хэрэглэхэд зориулсан. Би ч гэсэн багадаа зовлон бэрхшээл үзэж байсан болохоор эцэг эхчүүдийн ачаанаас үүрэлцэж, хүүхдэд нь бага ч гэсэн тус болохыг хичээдэг. “Зенит”-д хэр удаан тоглох вэ гэж үү? Уучлаарай, би энд зөвхөн хөлбөмбөгийн талбай, хүүхдийн талаар ярьж байна. Тэртээ тэргүй Орост намайг хэрхэн тоглож байгааг та бүхэн хангалттай харж байгаа” гэж ярьжээ.