m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.25 09:30
113
107 настай Г.Нанжид буурай байртай боллоо

Манай улсад 100-аас дээш насыг зооглож буй 100 гаруй азай буурай байдаг гэнэ. Хамгийн өндөр настан энэ жил 108 насыг зооглосон бууурай байдаг бөгөөд харин түүний дараагийнх нь 107 настай Г.Нанжид буурай юм байна. 

Монголын ахмадын чөлөөт холбоо болон “BEREN” группээс өнөөдөр өндөр настан Г.Нанжид гуайд ирэх хавар ашиглалтад орон “Хангай” хотхоны нэг өрөө байрны эрхийн бичиг гардуулж өглөө. 

Монголын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан арга хэмжээний эхэнд хэлэхдээ:

-Одоогоос гурван жилийн өмнө би Нанжид хөгшинтэй уулзаж байсан. Тухайн үед амьдрал ахуйгаа ярьж, миний өндөр насыг хүндэтгээд төр засаг надад орон байрны тусламж үзүүлэх арга чарга байдаг юм болов уу гэж байсан. Өнөөдөр энэ буурайгийн хүсэл биелэлээ олж байрныхаа эрхийг гардаж авах гэж байна. гэсэн юм. Г.Нанжид хөгшний хүсэлтийг өнгөрсөн наймдугаар сард Барилга хот байгуулалтын яамны албаныханд уламжлахад нааштайгаар хүлээж авчээ.

Ингээд “BEREN”  групп Монголын ахмадын чөлөөт холбооны эл санаачлагыг дэмжиж нэг өрөө байраар туслахаар шийдсэн байна.  Г.Нанжид хөгшин ганц хүүтэй байсан нь энэ жил 80 гаруй насандаа өөд болжээ. Одоо тэрээр хүүгийнхээ гурван хүү, тэднийхээ хүүхдүүдтэй Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд амьдардаг аж.

Дөрөв дэхь үеэ үзэж байгаа энэ хөгшин насаараа мал дагаж амьдарсан гэнэ. Тэрээр байртай болж байгаадаа туйлын их баяртай байна хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

107 настай Г.Нанжид буурай байртай боллоо.

 

Г.Нанжид хөгшин ганц хүүтэй байсан нь энэ жил 80 гаруй насандаа өөд болжээ.