Анхны хичээл сэдэвт жүжигчилсэн тоглолттой, өвлийн өвгөн, цасан охид, амьтад, алиалагч, бяцхан хунгийн бүжигтэй Орхон аймгийн засаг даргын нэрэмжит оны шилдгийн шилдэг хүүхдийн сүлд модны наадам боллоо.
2014 оны Шилдэг тэргүүний хүүхэд, Хүүхдийн оролцооны байгууллага, Анги, Хүүхдэд ээлтэй цэцэрлэг, Сургууль, Хүүхдийн элчээ тодруулсан сүлд модны наадамд Аймгийн Засаг Даргын Тамгын Газрын дарга В.Сумъяасүх,Нийгмийн Хөгжлийн Хэлтсийн мэргэжилтэн Д.Сайнбилэг, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Хонгорзул, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Ганболд зэрэг зочид төлөөлөгчид оролцон хүүхэд багачууддаа мэндчилгээ дэвшүүлэн шилдгүүдийн шагналыг гардуулж өглөө.
2014 онд танин мэдэхүй, мэдлэг боловсролд гаргасан амжилтаараа 8-р сургуулийн 11-р ангийн сурагч Б. Дүүрэнзаан, 10-р ангийн сурагч Ц.Хулан, спортод гаргасан амжилтаараа 14-р сургуулийн 12-р ангийн сурагч О.Хүслэн, 8-р сургуулийн 10-р ангийн сурагч Б. Оюунтүлхүүр, "Эрдэм" ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Б.Халиун, "Орхон цог" сургуулийн 10-р ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ, 9-р ангийн сурагч Б. Гэрэлтуяа нар, "ИО" сургуулийн 9-р ангийн сурагч Б.Сүрэн, 17-р сургуулийн 4-р ангийн сурагч Э.Цэрэндондов, "Баян-Өндөр" сургуулийн сурагч Б. Энхзориг, Б. Сүхбаатар нар, бүтээлч аянд манлайлсан манлайллаараа "Эрдэм" ахлах сургуулийн Б. Отгонзаяа, уран бүтээлд гаргасан амжилтаараа 8-р сургуулийн Д. Есүй, 17-р сургуулийн 4-р ангийн сурагч Б. Баяр-Эрдэнэ нар аймгийн шилдэг хүүхдээр шалгарчээ.