m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.26 10:22
99
Мэдээлэл технологийн салбар "Оны хүн"-ээ тодрууллаа

"Монголын Хөгжлийн Гарц" төрийн бус байгууллагаас санаачлан хамтран ажиллагч байгууллага, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр 11 дэх жилдээ зохион байгуулж буй Мэдээллийн технологийн “Оны хүн-2014” шалгаруулалтын шилдгийн шилдгүүд тодорчээ.

Мэдээллийн Технологийн салбарын Оны шилдгийн шилдгээр:

Манлайлагч - Д.Болор, Скайтел группын гүйцэтгэх захирал

Программ зохиогч - А.Ариунболд, ЕСМ ХХК-ийн програмист

Судлаач - Д.Чулуунхишиг, Математикч-програм зохиогч

Инженер - Г.Дэлгэртөр, УБТЗ-ын дохиолол холбооны 3-р ангийн холбоо хариуцсан ахлах инженер

Техникч - Ц.Баярбилэг, Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн Орхон аймгийн салбарын ADSL инженер

Анхдагч - Р.Оюун, ЖЭМР ХХК-ийн ерөнхий захирал

Түшээ - дэмжигч - Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий Сайд асан

Гадаад дэмжиг - Ким Мён Хи, БНСУ-ын Шинжлэх Ухаан, МХТ ба Ирээдүй Хөгжлийн Яамны Радио давтамж удирдлагын төвийн төлөвлөлтийн газрын захирал

ГрэйпСити Монгол ХХК-ийн технологийн газрын дарга А.Мөнх Олон нийтээс хамгийн их санал авсан нэр дэвшигчээр шалгарлаа.

Шилдгүүдийн шагналыг “Мэдээллийн Технологийн Оны хүмүүсийн нөхөрсөг уулзалт, 2014 оны шагнал гардуулах ажиллагаа”-ны үеэр гардуулсан бөгөөд хамтран зохион байгуулагч, үйл ажиллагааны болон мэдээллийн ивээн тэтгэгч нартаа Санаачлагчдын хороо, Ажлын хэсэг гүн талархал дэвшүүлж байна.