Инука нэртэй цагаан баавгай Сингапурын амьтны хүрээлэнд өчигдөр төрсөн өдрөө тэмдэглэж жимс, салмон загас, цөцгийн тосоор хийсэн баярын бялуугаа иджээ. Инука энэ жил 24 нас хүрч байгаа бөгөөд Тропикд төрсөн хамгийн анхны туйлын баавгай юм байна.