Цас мөсний орноос цасан охидоо дагуулсаар өвлийн өвгөн аав ирж бэлэг өгдөг, бидний хүслийг биелүүлдэг гэж итгэн хүлээдэг хүүхэд насаа энэ өдрүүдэд хүн бүхэн дурсан суугаа. Хүслээ бодон, биелж байна гэж мөрөөдөхийг өвлийн өвгөн зөвлөж байна. Зөвлөгөөг нь дагаад хүслээ шивнээрэй, монголчууд аа.
Миний дүү өвлийн өвгөнөөс юу хүсэж байна вэ?
- Би өвлийн өвгөний цасан охин болж, олон хүүхдүүдэд бэлэг өгч баярлуулмаар байна. Цасан охины цагаан даашинз өмсмөөр байна.