m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.28 03:17
61
Иргэний нисэхийн салбарын хоёр дахь суурь стандарт бүртгэгдлээ

ИНЕГ 2015 онд агаарын хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд Фүүтийн нэгжийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. 


Энэ ажлын хүрээнд Агаарын навигацийн үйлчилгээний газраас “Агаар ба газрын үйл ажиллагаанд хэрэглэгдэх хэмжигдэхүүн болон нэгж”-ийн стандартын төслийг боловсруулан хоёр удаагийн техникийн хорооны хуралдаанаар хэлэлцүүлж энэ сарын  25-ны өдөр Стандарт хэмжил зүйн газар болсон Стандартын үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Ингэснээр Иргэний нисэхийн салбарын хоёр дахь суурь стандарт албан ёсоор бүртгэгдэж байгаа юм.