Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг зүрхний хагалгааны шинэ өрөөтэй болжээ. Энэ өрөө нь олон улсын стандартад нийцсэн зүрхний хагалгаа хийх боломжтой. Тус эмнэлэг зүрхний хагалгаагаар хэдий мэргэшсэн ч өрөө хүрэлцээгүй, хагалгаа хийлгэх өвчтөнүүд хугацаа алдан дугаарлах, эмчилгээний ачаалал ч их байсан. Тэгвэл энэ өрөөг нээснээр ачаалал багасч, зүрхний яаралтай, хүнд хагалгаа хийхэд тус дөхөм болжээ.