m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.30 02:28
112
Нэг өрөө байрны батламж бичгийг гардуулан өгчээ

Монголын чөлөөт ахмадын холбооноос ахмадуудаа орон сууцтай болгох талаар анхааран ажиллахаар болсон гэдгээ мэдэгдсэн.

Тус холбоо энэ ажлынхаа хүрээнд Барилга хот байгуулалтын яам, “Бэрэн” групптэй хамтран 107 насыг зооглож буй Г.Нанжид эмээд ирэх онд ашиглалтанд орох “Хангай” хотхонд нэг өрөө байр олгохоор болж, батламж бичгийг нь гардуулан өгсөн байна.

Сүүлийн үед түүний хараа муудсанаас амьдралын нөхцлөө сайжруулах шаардлагатай болж, өнгөрсөн жил ашиглалтанд орсон ахмадын орон сууцанд орохоор хөөцөлдсөн ч шаардагдах бичиг баримт нь байхгүй тул бүтээгүй хэмээн холбогдох албаныхан мэдэгдсэн аж.

Нэг өрөө байрны батламж бичгийг гардуулан өгчээ

Энэ талаар Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан хэлэхдээ “Монголын Чөлөөт Ахмадын Холбоо өмнө нь хэд хэдэн ахмад настанд орон сууц олгуулах ажлыг зохион байгуулж байсан. Энэ удаа 100-аас дээш настай ахмад настанд байр олгууллаа. Цаашид энэ ажлаа эрчимжүүлэн ажиллах болно. Орон сууц хүссэн хүсэлтийг маш олон ахмад настан ирүүлдэг. Ахмадуудын хүсэлтийг гурван хэлбэрт хувааж болохоор байна. Асран хамгаалах хүнгүй ганц бие ахмадуудын хувьд улсаас барьж өгсөн түрээсийн байранд амьдрахыг илүүд үздэг бол үр хүүхэд олонтой ахмадууд орон сууцны зээлд хамрагдан, цаашид хүүхдүүддээ зээлээ шилжүүлэх хүсэлт тавьдаг. Мөн ах дүүсээрээ нийлээд зээл авч, амины орон сууц барьж амьдрах сонирхолтой ахмадууд олон байна. Энэ талаар холбогдох газруудад санал хүргүүлж хамтран ажиллахаар болоод байгаагаа дуулгахад таатай байна” гэсэн юм.