"Х түц" продакшнийн жүжигчин МУГЖ И.Одончимэг, жүжигчин Т.Бархүү нарын дэлгэцийн шинэ бүтээл удахгүй үзэгчдэд хүрэх гэж байгаа сурагтай. Харин тус киноны гол дүрд Амбий тоглож байгаа бөгөөд энэ кинонд гол дүр бүтээснээр түүний мөрөөдөл биелж байгаа гэнэ. Учир нь тэрбээр "Odno's talk show"-нд оролцох үеэрээ жүжигчин И.Одончимэгтэй эхнэр, нөхөр болж, нэг уран бүтээлд тоглохыг хүсдэг хэмээн хэлж байсан удаатай. Тэгвэл энэхүү шинэ бүтээл дээр Амбийгийн хүсэл нь биелж, тэд гэр бүлийн хоёр болж тоглож байгаа аж.