УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртсэн УИХ-ын гишүүн А.Тлейханыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв.
А.Тлейхан нь 1971 онд Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1976 онд МУИС-ийг Үйлдвэрийн дулаан хангамжийн инженер мэргэжлээр, 1989 онд ЭЗИС-ийг Үйлдвэрийн эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Техникийн ухааны магистр, Монгол Улсын зөвлөх инженер, докторант зэрэгтэй.