Оросын уран дарханы өнгөлсөн арван нэгэн килограмм жинтэй, 2260 талст бүхий талстат болор дэлхийн Генниссийн рекордийг эвдсэн байна. Уран дархан Владимир Сапошниковын хэлбэр гаргаж, өнгөлсөн 55 000 каратын энэхүү болор нь яг тосны дусал мэт хэлбэртэй бөгөөд үүнийг өнгөлөхөд таван жилийг зарцуулжээ.
Арван нэгэн килограмм жинтэй, 2260 талст бүхий талстат болор дэлхийн Генниссийн рекордийг эвдлээ.
Уг эрдэнэс Өмнөд Уралаас олдсон ба цэвэр жин нь 100 килограмм байсан байна. Энэхүү эрдэнэсийн чулууг дуудлага худалдаагаар худалдах эс худалдах эрхийг уран дарханд үлдээх ажээ.