m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.31 03:46
221
УБЦТС ТӨХК-ийн онцлох 14 үйл явдал

 35/6 кВ-ын Дорнод-1 дэд станцыг 10 кВ-ын хүчдэлийн түвшинд шилжүүлэн өргөтгөх томоохон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж, цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг дээшлүүллээ.

2.    Эрчим хүчний салбарын хэмжээнд анх удаа ашиглалтад байгаа кабель шугамыг тангенс дельтагийн аргаар оношлох аргыг нэвтрүүлж, кабель шугамын насжилтийг тодорхойлох боломжтой боллоо. Мөн хүчний кабель шугамын гэмтлийг шатаах болон акустик дууны аргаар тодорхойлох явуулын лабораторийг нэгтгэж, гэмтэл тодорхойлох хугацааг багасгалаа.

3.    Эрчим хүчний салбарын хэмжээнд анх удаа 6-10 кВ-ын хоёр хэлхээт бүрээстэй утастай цахилгаан дамжуулах агаарын шугамын зураг төслийг санаачлан бүтээлээ. Ингэснээр сүлжээний нэвтрүүлэх чадварыг хоёр дахин нэмэгдүүлж, аюулгүй, найдвартай, хэмнэлттэй ажиллагааг хангаж, эдийн засгийн үр ашгийг бий болгох боломж бүрдлээ.

4.    Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудаас анх удаа 35 кВ-ын хүчний кабель шугамыг ашиглаж эхэллээ.

5.    Хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, шинэлэг байлгах зорилгоор http://my.tog.mn “Цахилгаан хэрэглэгч” цахим системийг Монгол улсад анхлан нэвтрүүлж, эрчим хүчний салбарын хөгжлийн шатыг ахиуллаа.

6.    Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажиллагсдын ажлыг хөнгөвчилж, бүтээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээг түргэн шуурхай болгох зорилгоор банк байгууллага хоорондын мэдээлэл солилцооны SyncLoad програмыг нэвтрүүллээ.

7.    Цахилгаан эрчим хүчний техникийн алдагдал болон борлуулалтын зүй бус хэрэглээг бууруулах, ажил хөнгөвчилж зардал хэмнэх эдийн засгийн ач холбогдолтой смарт тоолуурын нэгдсэн системийг нэвтрүүллээ.

8.    Ар согоот, Ар хустай, Шадивлан орчмын 1000 шахам хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хүчдэлийн түвшинг сайжруулах, гэрэл цахилгаангүй өрхүүдийг сүлжээнд холбох зорилгоор хуучин тоноглолуудыг орчин үеийн дэвшилтэт техник технологиор шинэчлэн солих бүтээн байгуулалтын ажлыг компани өөрийн хүч, хөрөнгөөр хийлээ.

9.     Хэрэглэгчдэд үйлчлэх үйлчилгээг сайжруулах, ажлын шат дамжлагыг цөөрүүлж хөнгөвчлөх зорилгоор хэрэглэгчдийг хүлээн авах танхимын ажлын зохион байгуулалтыг өөрчилж, нэг цонхны үйлчилгээнд шилжүүллээ.

10.  Хүчдэлтэй тоног төхөөрөмжид ажил гүйцэтгэх үед хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хангах цоож пайзны системийг нэвтрүүллээ.

11.  Аюулгүй ажиллагааны дүрмийн техникийн арга хэмжээ, Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дэг жаяг, журмыг ажиллагсдад бодитоор сурталчлан таниулах зорилгоор Чамбай ажилтан, Нямбай ажилтан видео кинонуудыг бүтээж, компанийн сургалтын баазыг өргөжүүллээ.

12.  Энэ онд 2.4 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авч, 2.0 тэрбум кВт.ц-ийг борлуулж, орлого төвлөрүүлэлтийн төлөвлөгөөг 100 хувь биелүүллээ.

13.  Цахилгаан эрчим хүчний төлөвлөгөөт алдагдлыг 2.82 пунктээр буюу 16.48 хувь хүртэл бууруулснаар өмнөх жилүүдийн амжилтыг давуулан бататгалаа.

14.  Хэрэглэгчийн тоо 257600 буюу өмнөх жилтэй харьцуулахад 7.8 хувиар нэмэгдсэн ба авлага цуглуулах дундаж хугацааг 10 хоногоор буурууллаа.