Нохойг хүний сайн нөхөр гэдэг. Манай хүүхэд залуус сүүлийн жилүүдэд олон янзын цэвэр үүлдрийн нохойг тэжээн сургаж, тэмцээн уралдаан зохиох болсон. Өнөөдөр буюу шинэ оны анхны өдөр нохой сонирхогч хэсэг залуус хотоос зайдуу цэвэр агаарт уулзалт зохион байгууллаа. Овчарка үүлдрийн эдгээр ноходын эзэд өөр хоорондоо туршлага солилцож, нохой тэжээх сургах сонирхолтой хүүхэд залууст нохойны хоол тэжээл, өсөлт хөгжлийн талаар зааж зөвлөгөө өгсөн сайхан уулзалт болж өнгөрлөө.