m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.03 04:07
494
Жеки Чаны тоглосон киноны трейлер гарлаа

Найруулагч Данель Лигийн найруулсан Америкийн жүжигчин Адриен Броди, Жонн Кусак болон Кунг-фугийн мастер Жеки Чан нарын тоглосон түүхэн адал явдалт “Луугийн илд” киноны трейлер гарчээ. Уг кино нь НТӨ 48 он буюу Хан гүрний үед Ромын цэргүүд Хятад уруу ирж буй үйл явдлийн харуулах ба Жеки Чан энэ кинонд Хуо Ан хэмээх цэргийн командлагчийн дүрд тоглосон байна. Энэ кино нь Хятад хэл дээр хийгдсэн хамгийн өндөр өртөгтэй кино болжээ.

“Луугийн илд” Хятадын цагаан сарын өдөр буюу энэ оны хоёрдугаар сарын 19-ний өдөр дэлгэцнээ гарах ажээ. Энэхүү шинэ киноны трейлерийг хамтдаа сонирхоцгооё.