m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.04 07:29
407
Шарсан салмон загас хийх арга

1. Орц: 4 хүн
Цөцгийн тос – 40 гр хайлуулж бэлдэнэ. 
Салмон загасыг зурагт үзүүлсэн хэмжээтэйгээр тус бүр 150 гр орчим байхаар хэрчиж бэлдэнэ. 
Нимбэг – 1 ширхэг 
Хальсыг нь тёркоор үрж бэлдэнэ. Мөн шүүсийг нь шахаж бэлдээрэй. 
Шинэ талх – хүссэн хэмжээгээр. 
Яншуй, давс, перец, ногоон сонгино, тугалган цаас.

2. Хийх арга: 
Шарах шүүгээг 200 градус дээр урьдчилан халааж бэлд. Хүнсний тугалган цаасан дээр хайлуулсан цөцгийн тосоо жигд түрхэнэ.

3. Цаасны голд загасны махаа тавиад дээр нь үрж бэлдсэн нимбэгний хальс, шүүсээ хийнэ. Мөн өөрийн хүссэн амтлагч, давс, перецээ хийгээрэй.

4. Урьдчилан бэлдсэн дөрвөн хэсэг загасны махаа дээрх аргаар бэлдээд тугалган цаасаа битүүлж баглана.

5. Ингээд листэн дээрээ тавиад 20 минут шарж болгоно.

6. Ингээд л бэлэн болчихлоо. Таваглахдаа талх болон шинэ ногооны салатаар хачирлаарай. Бас цагаан дарстай хоршуулвал илүү сайхан амтагдах болно.