m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.02 13:48
368
Орон сууц, хаус дизайны үзэсгэлэн нээгдлээ

Олон улсын “Орон сууц, хаус дизайны үзэсгэлэн” өнөөдөр “Мишээл экспо” төвд нээлтээ хийлээ. Үзэсгэлэн яармагт Улаанбаатар хот болон хөдөө, орон нутаг баригдаж байгаа стандарт, тансаг зэрэглэлийн  орон сууц, барилгын материалын үйлдвэрлэгч, импортлогч, хаус дизайны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 50 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцов. БХБЯ, ТОССК, НЗДТГ, НГХХГ, БМҮХ, БХҮНТ зэрэг төрийн болон мэргэжлийн байгууллагууд үзэсгэлэнг дэмжин хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа юм. Үзэсгэлэнгийн үеэр хаана ямар хотхон, орон сууны хороолол босох болон амины орон сууцтай хэрхэн болох талаар иргэдэд мэдээлэл өгч байлаа. Ашиглалтад орсон орон сууцны ам метрийн хувьд хоёр сая гаруй төгрөгөөр борлуулагдаж байсан юм. Харин ирэх жилийн хоёрдугаар улирлаас ашиглалтад орох хотхон, орон сууц байршлаасаа хамаарч хамгийн багадаа ам метр нь 1.3 сая төгрөгөөр иргэдээс захиалга авч  байв.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж буй “Бэрэн” компани 18.58-41.1 ам метр байраа 32-70.1 сая төгрөгөөр борлуулж, иргэдээс захиалга авч байлаа. Мөн “Грандлайн” компанийн “Түмэн Амгалан” хотхон иргэдийн хүсэл шаардлагад нийцэж байсан юм. Учир нь тус хотхон сургууль, цэцэрлэг, кино театр, худалдааны гудамж болон ногоон байгууламжийг иж бүрэн шийдсэнээс гадна орон сууцны ам метр нь 1.3 сая төгрөгөөр зарагдаж байгаа аж. Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд баригдаж буй бүрэн цутгамал 16 давхар 500 айлын “Time tower” хотхон 49.84-116.73 хүртэлх ам метр орон сууцаа банкны 1.3-1.5 хувийн хүүтэй үнээр борлуулна гэсэн юм.

Ашиглалтад орсон орон сууцны ам метрийн хувьд хоёр сая гаруй төгрөгөөр борлуулагдаж байсан юм. Харин ирэх жилийн хоёрдугаар улирлаас ашиглалтад орох хотхон, орон сууц байршлаасаа хамаарч хамгийн багадаа ам метр нь 1.3 сая төгрөгөөр иргэдээс захиалга авч  байв.

 

Барилгын компаниуд энэ үеэр захиалга авч байгаа орон сууцандаа хямдрал урамшууллыг зарлаж, банкны болон ипотекийн найман хувийн хөнгөлөлттэй зээлэнд хамрагдах боломжийг олгож байсан юм. Мөн шинээр нэвтэрч буй дэвшилтэт технологи, барилгын материал,  сантехник, цахилгааны материалуудыг аж ахуйн нэгж байгууллагууд танилцуулсан билээ. Үүнд “Archi art” компани үндэсний уламжлалт хээ угалзыг гипсэн хавтанд сийлсэн хана таазны хүрээ, багана зэргийг иргэдэд танилцуулсан юм. Дээрх гоёлын хавтангууд хийцээсээ хамаарч 100-350 мянган төгрөгөөр зарагдах гэнэ. Энэ мэтчилэн орон сууц, барилгын материалын талаарх мэдээллийг маргааш хүртэл үргэлжлэх “Орон сууц, хаус дизайны үзэсгэлэн” яармагт ирж үзэх боломжтой.

"ОХУ"-ын "Гефест", "Эльбор" үйлдвэрийн металл хаалга. Тус хаалганы цоожийг хуягласан бөгөөд 22 цэгээр түгжигдэнэ. 

Сүхбаатар аймагт 250 гаруй хаус баригдаж байгаа. Тус хаусын ам метр нь 1.1 сая төгрөг юм.