m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.05 05:32
992
Өсвөр насны охидод өгөх зөвлөмж

1. Өөрийнхөө зан араншинг ямагт зөв жолоод.

2. Ёжтой үгнээс ямагт зайлсхий.

3. Бусдад саналаа хэлж бай.

4. Алдаагаа хүлээн зөвшөөрч сур.

5. Бусдыг бүү шүүмжил. Өөрт чинь илүү алдаа дутагдал байж болох учраас.

6. Гараар бүтээж болох сайхан зүйлийг сурч ав.

7. Өөрийнхөө тэмдэглэлт өдрүүдийг хэзээ ч бүү март.

8. Бүжиглэж бай. Бие галбир чинь сайжирна.

9. Эрүүл ахуйг эрхэмлэ. Хэрэв чи багаасаа жижиг сажиг гэлтгүй зүйлд анхаарлаа хандуулж хэвшвэл хожим чамд тус болно.

10. Хамгийн сайныг нь шаардаж, бас энэний төлөө мөнгөтэй байх ёстойг ойлго.

11. Бүү тамхи тат. Найз чинь тамхи татвал чи тат гэсэн үг биш.

12. Мөрөөд, гэхдээ газраас хэт бүү тасар. Мөрөөдлийг биелүүлэх боломжтойд итгэж, зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө дайчил.

13. Өөртөө хэрэгцээтэй, сайхан зуршлуудыг хэвшүүл .

14. Зурагчны дугуйланд сур. Чамд хэзээд хэрэг болно.

15. Үргэлж өөдрөг, ямагт инээмсэглэж бай. Чиний бүх амьдрал өмнө чинь байгаа тул ингэх шалтгаан бий.