m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.05 07:11
700
Маамуу стикертэй сүү худалдаанд гарч байна

 

Хэрэглэгчдийн танил хэдийнээ болсон “Маамуу сүүгээ уугаад стикерээ бэлгэнд аваарай” гэсэн уриатай Маамуу нэрийн сүүг худалдан авсан тохиолдолд хүүхэд бүрийн цуглуулах дуртай стикерийг  бэлэглэж байгаа бөгөөд стикерээ наах номыг худалдаанд гаргаж байна.

Олон төрлийн стикерийг хүүхэд бүр бэлгэнд аваад өөрийн дэвтэр болон худалдан авсан  номон дээрээ наах боломжтой. 

Хүүхдүүдийн амтархан уух дуртай Маамуу нэрийн бүтээгдэхүүнүүд нь энгийн, гадилтай, шоколадтай сүү, олон жимст, ногоон алимтай шүүс, нэрстэй, гүзээлзгэнэтэй, тоортой йогурт гээд найман төрлөөр худалдаалагдаж байна . Хамгийн дуртай амтаа дээрхи төрлүүдээс сонгон авч уугаарай .

Дашрамд хэлэхэд хүйтний улирал эхэлсэн тул Маамуу нэрийн бүтээгдэхүүнийг худалдан аваад амсрыг нь сайтар онгойлгоод богино долгионы зууханд халааж хүүхдэдээ өгөхөд ханиад томуунаас сэргийлнэ.Бид бүхэн хүүхэд багачууддаа амттай, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнийг цуглуулах дуртай стикерээр нь дамжуулж хүргэж байгаадаа баяртай байна.