Энэ жил нийслэлийн нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт болон халдварт, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор давхардсан тоогоор 1707,1 мянган толгой мал, амьтныг энэхүү арга хэмжээнд хамруулахаар болжээ. Түүнчлэн хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор 1637,2 мянган м2 талбайд мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйтгэл хийж, мал, амьтны халдварт өвчнийг оношлох оношлогоо шинжилгээнд 6122 толгой мал, амьтан, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, цус, шээсний 31087 дээжинд шинжилгээ хийж, баталгаажуулалт олгохоор төлөвлөсөн байна.
Эдгээр мал эмнэлгийн цогц арга хэмжээний үр дүнд мал, амьтны өвчлөлийг 40 гаруй хувиар бууруулж, хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийн байдал сайжирна хэмээн нийслэлийн Мал эмнэлэгийн газраас үзэж байгаа юм.
Мал, амьтны халдварт өвчнийг оношлох оношлогоо шинжилгээнд 6122 толгой мал хамруулна