m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.07 07:29
1295
Дуучин Б.Амархүү яргуй цэцгийн нэрийг монголоор мэдэхгүй

"Та тавдугаар ангийн хүүхдээс ухаантай юу" нэвтрүүлэг олны танил, од хэмээх эрхмүүдийн мэдлэгийн царааг овоохон шалгадаг нэвтрүүлэг билээ. Тэгвэл тус нэвтрүүлэгт оролцсон Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү "чөдөр" гэж юу байдгийг ч мэддэгүй гэдгээ баталжээ. Тэрбээр "Могойн эрээн биетэй, модон гурван хумстай" гэсэн оньсогыг "шагшуурга" гэж буруу таагаад, зөв хариулт нь "чөдөр" гэхэд  "Энэ чинь бодитой зүйл мөн юм уу" хэмээн гайхширчээ. Мөн дуучин маань хавар хамгийн эрт ургадаг яргуй цэцгийн монгол нэрийг мэдэхгүй тул оросоор хариулж бас нэгэн даваагаа давсан билээ.

Ийнхүү тавдугаар ангийн хүүхдээс дутуу мэдлэгтэй одууд тус нэвтрүүлгийг илүү хөгжилтэй болгодог ч тал бий шүү.