m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.03 13:58
79
Номын сангийн хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Номын сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Уг хуулийн төсөл нь 7 бүлэг, 27 зүйлтэй.

Уг хуулиар сүүлийн жилүүдэд хүндхэн байдалд үйл ажиллагаа явуулж байгаа 1509 номын сангийн үйл ажиллагаанд тулгамдаад байгаа асуудлыг цогцоор нь шийдэх боломжтой гэнэ. Тухайлбал, номын сангийн сан хөмрөг бүрдүүлэх, бүртгэл тооллого хийх, ганц хувь бүтээл, гар бичмэлийг ашиглуулах, сэргээн засварлах ажлаас гадна эрх зүйн байдал, үйлчилгээ, эрх, үүрэг, зөөврийн номын болон цахим уншлагын үйлчилгээ зэрэг асуудлыг энэ хуулиар зохицуулах юм байна.

УИХ-д өргөн мэдүүлэх Номын сангийн хууль батлагдвал Монгол Улсын хувьд энэ чиглэлээр гарч буй анхны хууль болох юм.