m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.08 06:29
102
Өвөрхангай- Ажил олгогчдыг шагналаа

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  тогтоолоор “Ажил олгогчийг урамшуулах журам”-ыг баталсан. Уг журмын дагуу хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, шинэ ажлын байр олноор бий болгосон аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаруулж, урамшууллаа. 

Тухайлбал 10-аас дээш ажлын байр бий болгосон  Хархорин хувьцаат компани, Жем Хужирт ХХК, Сод-Ээл ХХК, 10 хүртэлх шинэ ажлын байр бий болгосон “Өв санаа”ХХК, ”Ачтан ирээдүй” ХХК, ”Арвайхээр-Андууд” ХХК, Өвөрбаян-бүрд” ХХК-ыг шалгаруулж орон нутгийн хөгжлийн сангаас нийт 50 сая төгрөгийн урамшуулал олголоо. 

Мөн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд ажлын байрыг олноор нэмэгдүүлсэн Арвайхээр, Хархорин, Гучин-ус, Өлзийт сумдыг шагнаж, урамшуулав.