Засгийн газар энэ онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтэний эзлэх хувийг тогтоосон. Ингэхдээ уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжийн гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтэн гээд нийт ажилчдын тоонд эзлэх хувийг уул уурхайн салбарт 20-25, газрын тосны салбарт 60-75 хувь байхаар тогтоосон.
Өнөөдрийн байдлаар 52 байгууллага хүсэлт ирүүлсэн. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд геологи, уул уурхайн салбарт ажиллах 34 аж ахуйн нэгжийн 528, Хөдөлмөрийн яаманд геологи, уул уурхайн салбарт ажиллах есөн аж ахуйн нэгжийн 1931, газрын тосны салбарт ажиллах таван аж ахуйн нэгжийн 3774 хүн ажиллуулах хүсэлт хүргүүлсэн юм байна.
Дээрх 6233 хүсэлтээс 3467 иргэн Монгол Улсад ажиллах зөвшөөрөл аваад байгаа аж. Тэдний 807 нь геологи, уул уурхайн салбарт, 2660 нь газрын тосны салбарт ажиллаж байна.