m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.09 02:01
479
Вандуйтай зутан шөл хийх арга

Орц: 400-450гр вандуй (хальсыг нь арилгасан, нунтагласан, ногоо) 5ш гахайн хавирга 1.5 л ус, 1ш бөөрөнхий сонгино, нэг хоолны халбага ургамлын тос, цайны нэг халбага гоньд, амт оруулах хэмжээний давс

Бэлтгэх арга: Гахайн мах хавиргыг угаагаад, мах ясыг нь тэнцүү хэсэг болгон хуваагаад хүйтэн усанд хийж буцалгана Ингэхдээ нитгийг нь авч байх хэрэгтэй. Мах болсны дараа түүнийг тогооноос гаргаж тавган дээр тавина. Дараа нь угаасан вандуйгаа шөлөндөө хийж буцалгана. Вандуй түргэн болдог. 30 минут буцалгахад л хангалттай. Сонгиноо жижиглэн хөшиглөнө. Хайруулын тавган дотор ургамлын тос халаагаад сонгиноо хийж шарна. Гоньд нэмж хутгана. Нэг минут болсны дараа үүнийгээ чанасан вандуйтай тогоондоо хийнэ. Дахиж нэг буцалгаад хөргөнө. Дээр нь хатаасан талхны үйрмэг цацаж болно. Ийм хоол ходоодны өвчтэй хүмүүст нэн тохиромжтой.