Машин худалдаж авахад өмнөх хүний торгууль давхар орж байна гэсэн гомдол иргэдийн дунд их байгаа нь анх худалдан авахдаа анхаараагүйн улмаас үүдсэн асуудал юм. Үүнийг шийдэхийн тулд www.torguuli.mn-ээр ороод шалгахад л бүх мэдээлэл тодорхой харагддаг. Энэ цахим хуудсанд хандах юмуу автомашин худалдаж байгаа иргэнээсээ торгууль тооцоо байгаа эсэх талаар лавлахад хангалттай.
Гэтэл энэ асуудалд анхаараагүйгээс болоод худалдаж авсан машинаа унаад хөдөлгөөнд оролцож байгаад зөрчил гаргахад өмнөх хүний торгуул давхар тооцогдох нь жолооч нарыг бухимдуулж байна. Иймээс иргэд та бүхэн автомашин худалдан авахдаа торгууль тооцоо байгаа эсэхийг сайтар лавлахгүй бол бусдын гаргасан зөрчлийн торгуулийг төлөх асуудал гарах юм.