Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод хувийн хөрөнгө оруулалтаар "Наранбулаг Сүхбаатар принтинг" офсет хэвлэлийн үйлдвэр байгуулагдлаа. Уг хэвлэлийн үйлдвэрийн нээлт өнөөдөр "Грийн таун" хотхонд байрлах үйлдвэрийн байранд боллоо.
"Наранбулаг Сүхбаатар принтинг" Хэвлэлийн үйлдвэрийг Хэвлэх үйлдвэрийн инженер эдийн Засагч мэргэжилтэй Москва хотын Хэвлэлийн Дээд Сургуулийг 1985 онд төгссөн тус аймгийн Наран сумын уугуул М.Батхүрэл байгуулж байгаа юм. Тэрбээр Хэвлэлийн салбарт 30 жил дагнан ажиллаж буй туршлагатай нэгэн бөгөөд төрөлх нутагтаа хэвлэлийн зах зээлийг хөгжүүлэх зорилготойгоор ирсэн ажээ. Мөн тэрээр 2000 онд Японы “Сумитимо” ХХК-нд төсөл бичиж 2001 онд МУИС, 2004 онд ЭМШУИС-д офсет хэвлэлийн хэвлэх үйлдвэрийг ашиглалтад оруулсан аж.
Уг офсет хэвлэлийн үйлдвэр нь герман технологиор чанарын өндөр түвшинд хэвлэлийн үйлчилгээ үзүүлэх юм. Хэвлэлийн үйлдвэр байгуулагдсанаар орон нутагт иж бүрэн хэвлэлийн үйлчилгээ нэвтэрч, цаашилбал аймгийн нийгэм, соёлын хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж аймгийн удирдлагууд үзэж байна.