m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.09 09:31
308
"Гал үндэстэн холбоо" үргэлжлүүлэн тэмцэнэ

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй дөрвөн хүн ял эдэлж  байсан билээ. Тэгвэл хоригдож байсан С.Дашцэрэн өнгөрөгч арванхоёрдугаар сарын 30-нд өвчний улмаас нас барсан талаар бид мэдээлэлж байсан. Харин өнөөдөр Монголын гол нуруудын нэгдсэн хөдөлгөөн, Гал үндэстэн холбоотой хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

“Гал үндэстэн” холбооныхон цаашид Монголын газар нутгаа хамгаалах үйлсээ үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдээд, нас барсан С.Дашцэрэнгийн үхэлд хууль шүүхийн байгууллагынхныг буруутгаж байгаагаа хэлсэн юм.

“Гал үндэстэн” холбооныхон цаашид Монголын газар нутгаа хамгаалах үйлсээ үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдлээ.

Түүнчлэн өнгөрсөн онд шоронд өвчний улмаас нас барсан 56 хүн байдаг аж. Тэдний үхэлд мөн хууль шүүхийн байгууллагынхныг буруутгаж байгаагаа мэдэгдсэн юм.

Мөн яг одоо ял эдэлж байгаа “Гал үндэстэн” холбооны Г.Болдбаатарын эрүүл мэнд тун муу байгаа гэнэ. Г.Болдбаатарыг Тогтоол гуйцэтгэх нэгдсэн эмнэлэг, Улсын клиникийн гуравдугаар эмнэлгийн дугнэлтээр эрүүл мэндийн хувьд ял эдлэх боломжгуй гэж үзсэн ч шинжээч эмч нар нь эсрэг дүгнэлт гаргаж шоронгоос чөлөөлөхгүй  байгааг тэд онцоллоо. Тиймээс Г.Болдбаатарыг өлсгөлөн зарлах гэж байгааг олон нийтэд мэдээлжээ.

"Гал үндэстэн холбоо"-ны Г.Болдбаатар өлсгөлөн зарлана.