m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.10 02:21
735
Үндсэн хуулийн 23 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөр

Монгол Улс дөрөвдүгээр Үндсэн хуулиа баталсны 23 жилийн ой  энэ сарын 13-нд тохионо. Энэхүү түүхэн өдөрт зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээг улс орон даяар зохион байгуулах гэж байна. 

Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр

Өдгөөгөөс 22 жилийн тэртээ буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурлаас ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталжээ. Мөн шинэ үндсэн хууль баталсантай холбогдуулан энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргасан юм.

Монгол улсад 1924 оноос хойш  1940, 1960, 1992 онуудад тус тус Үндсэн хууль шинэчлэн батлагдаж байсан түүхтэй. 1924 оны Үндсэн хуулийг коминтернийн шахалт тулгалтаар батлагдсан гэдэг бол удаахийг “Чойбалсан”-гийн Үндсэн хууль ч гэж нэрлэдэг. Өмнөх Үндсэн хуулиудын мөн чанар, үүргийн сайн ба муу талыг шинжлэх ухааны онол, арга зүйд тулгуурлан эрдэмтэн судлаачид ул суурьтай бичсэн нь нэн олонтой. 1992 оноос өмнөх Үндсэн хуулиуд ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталсан социалист маягийн хууль байжээ.

Харин 1992 онд шинээр батлагдсан "Үндсэн хууль" нь манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн юм.