m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.10 05:38
127
З.Энхболд, С.Баярцогттой өрөг тавив

Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга З.Энхболдын ивээл дор зохион байгуулагдаж буй Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

Тус тэмцээн гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэмцээнд нийслэл, 21 аймгаас шалгарсан 126 шатар сонирхогч оролцож байгаа юм. Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний эхний нүүдлийг УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн ,ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нар хийж тэмцээнийг албан ёсоор эхлүүллээ.

Тэмцээнд мөн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Х.Болорчулуун болон ардчилсан, шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын найман депутат оролцож байна. Мөн тэмцээнд оролцогчдын хамгийн өндөр настай нь 78 настай Л.Лантуу, 75 настай Д.Найдан, Ж.Тогтохбаяр нар байгаа юм.