m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.12 07:04
150
Портер машины жолооч бяцхан хүүгийн аминд хүрчээ

Шинэ он гарсаар бага насны 19 хүүхэд зам тээврийн осолд өртөж, хоёр хүүхэд амиа алджээ.

Тодруулбал, өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гэрийнхээ хашаанд тоглож байсан хүүхэд портер маркийн автомашинд дайруулж амиа алдсан хэрэг гарсан байна. Тус дүүргийн айлд зочилон ирсэн Портер маркийн машины жолооч хашаанаас нь гарахдаа хүүг дугуйн доор тоглож байгааг нь харалгүй дайрсан байна.  Бяцхан хүү тархи нь задарч газар дээрээ нас баржээ.

Энэхүү харамсалтай хэрэг дахин гаргахгүй байх талаас эцэг эхчүүд бага  насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Портер машины жолооч бяцхан хүүгийн аминд хүрчээ.