Зүүн Европын Балканы хойгт орших Хорватын Бүгд Найрамдах улс ням гаригт Ерөнхийлөгчийнхөө сонгуулийн дүнг гаргалаа. Сонгууль 99.3 хувийн ирцтэйгээр явагдсан бөгөөд "Консерватив" намаас нэр дэвшигч хатагтай Колинда Грабар-Китарович 50.4 хувийн саналаар ялалт байгуулж тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хорват улс нь хуучин Югослав улсын бүрэлдэхүүнд багтаж байсан ба 1991 оны зургадугаар сарын 25-нд тусгаар тогтнолоо зарлаж байсан билээ.
Колинда Грабар-Китарович 50.4 хувийн саналаар ялалт байгуулж Хорват улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Өдгөө 46 настай хадагтай Колинда Грабар-Китарович тусгаар тогтносон Хорват улсыг эдийн засгийн хямралаас гаргахад хүчин зүтгэж байсан ба Вашингтон хот дахь Хорватын Элчин сайд, Хорватын Гадаад хэргийн яамны сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан байна.
44 сая хүн амтай Хорват улс өнгөрсөн оны долдугаар сард Европын Холбооны гишүүнээр элссэн хэдий ч татвар өндөртэй, эдийн засаг бизнесийн удирдлагын тогтолцоо султай улсын хувьд энэ онд эдийн засгийн өсөлт ажиглагдахгүй байгаа ажээ.