m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.12 07:59
69
Сүхбаатар аймаг 2,8 сая толгой малтай болов

Жил бүр явагддаг жилийн эцсийн мал тооллогын нэгдсэн дүнгээр, Сүхбаатар аймгийн мал сүрэг өнгөрөгч оныхоос 13.1 хувиар өссөн байна. Мал тооллогын дүнгээр 2014 оны жилийн эцэст тус аймгийн мал сүргийн нийт дүн 2.8 сая толгойд хүрч, 2013 оныхоос 13.1 хувь буюу 326.7 мянгаар өсчээ. Таван төрлөөр авч үзвэл адуун сүргийн тоо толгой 231.2 мянга, үхэр 195.9 мянга, тэмээ 8.6 мянга, хонь 1380.8 мянга, ямаа 1001.7 мянгад хүрч, 2013 оныхоос адуу 28.2 мянга, үхэр 23.9 мянга, хонь 164.2 мянга, ямаа 110.9 мянган толгойгоор өсч, тэмээн сүргийн тоо 332 толгой буурлаа. Улсын хэмжээнд Сүхбаатар аймаг нийт малаараа есдүгээрт, тэмээгээр есдүгээрт, адуугаар тавдугаарт, үхрээр долдугаарт, хониор наймдугаарт, ямаагаар 13 дугаар байранд тус тус орлоо.