m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.04 23:02
81
Сонирхогчдын дэлхийн аварга нэгээр нэмэгдлээ

Сингапурт болсон шатар сонирхогчдын ДАШТ-д 39 орны 200 шахам тамирчин оролцон есөн тавилд өрсөлдсөнөөс өсвөрийн шатарчин Гижирийн Мөнхбаяр (Мончесс клуб), Үүрцайхын Агьбилэг (Хан-Алтай клуб) нар ижил найман онооны амжилт гаргаж нэмэлт үзүүлэлтээр Г.Мөнхбаяр алт, Ү.Агьбилэг мөнгөн медаль, эмэгтэйчүүдээс Үүрцайхын Үүрийнтуяа (Хан-Алтай) 6,5 оноогоор хүрэл медаль тус тус хүртлээ. Алтан медальтан нь Олон улсын шатрын холбооны мастер, эгч, дүү хоёр дэд мастер цолны болзол хангав. Энэ тэмцээнд манай 12 эрэгтэй, гурван эмэгтэй тамирчид оролцсон бөгөөд бүгдээрээ 50-иас дээш хувийн амжилт үзүүлж, Э.Баасансүрэн (Орчлон сургууль) тав, Б.Нямдаваа (Багануур хот) 18, Б.Ганчимэг (Чингэлтэй-Цэцэн нүүдэл) долоо, Ө.Нямтуяа (Ихэр бэрс) 8-р байр тус тус эзэлсэн байна.