Хөрөнгийн албан татварын хуулийн төслөөр тансаг хэрэглээний болон нүүрсхүчлийн хий ихээр ялгаруулдаг, өндөр цилиндртэй машины татварыг хэрхэн өөрчлөх талаарх мэдээлэл гарсан даруйдаа олныг бухимдуулж эхлэв. Хэдийгээр энэ журмаа баталж, хэрэгжүүлэх болоогүй ч энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүд дэмжчихлээ. Дараа дараагийн хэлэлцүүлэгт хэрхэн өөрчлөхийг хэлж мэдэшгүй ч иргэдийн халаасыг сэгсрэх гэсэн бодлогоо татвараар ийн хэрэгжүүлэх гэж буйг дэмжих хүн жирийн иргэдийн дунд нэг ч үгүй.
Бид сайн мэднэ дээ. Одоогоос 4-5 жилийн өмнө хэлбэр хийц сайтай, шатахуун бага зарцуулдаг Японы пурус машин Монголын зах зээлд орж ирснийг. Айл бүхэн хуучин онтой, утаа тортог ялгаруулагч, өнгө зүс муутай эксельээ пурусээр сольж эхэлсэн. Хотын өнгө үзэмж, цаашлаад хорт хий ялгаруулалт бага, эко машин гэдгээр нь монголчуудад таалсан хэрэг. Энэ машинаар амьжиргаагаа залгуулдаг айл өрх ч олон байна. Монголын төр хэмнэх, бүсээ чангалах нэрээр иргэдийн халаас руу хэт их орж, нийслэлчүүдийн хамгийн их ашигладаг машины татварыг 36800 байсныг огцом нэмж 108000 төгрөг болгочихлоо.
Хотын өнгө үзэмж, цаашлаад хорт хий ялгаруулалт бага, эко машин гэдгээр нь монголчуудад таалсан хэрэг. Энэ машинаар амьжиргаагаа залгуулдаг айл өрх ч олон байна.
Энэ шийдвэрийн цаана атгаг санаа байгаа нь олон нийтэд таалагдсангүй, бүр цаашлаад эсэргүүүцэл тэмцэлтэй тулж мэдэхээр байна. Эрх мэдэлтэн Монголд хамгийн их байгаа, эгэл борчуудын унадаг машиныг судалсан бололтой юм. Судалгааг мэдээж пурус тэргүүлэх нь тодорхой. Цөөн хүнээс бага бага татвар авч байхаар хамгийн олон хэрэглэгчтэй тээврийн хэрэгслээс ийм татвар авах нь эрх мэдэлтнүүдэд хэрэгтэй байсан нь хэнд ч ойлгомжтой.
Хэн, ямар үндэслэлтэй ийм шийдвэр гаргав гэж асууж тодруулах хүн цөөнгүй бий. Энэ мэт ам ажил нь алд дэлэм зөрж, амьдралаас тасарсан зүйл төлөвлөж суугаа хүн төрийн ажил огт мэдддэггүй, хэн нэгний шахаас, сонгуулийн сурталчилгааны шагналд төрд шургасан хүмүүс байдаг нь нууц биш.
Гэтэл нөгөө нэг хэсэг нь ийм бодлого, журам байдгийг огт мэдэхгүй хэмнэх нэрээр эсрэг бодлого төлөвлөж суух гэж
Монголын төрд төрийн албан хаагчийн залгамж халаа, ажлын уялдаа холбоо гэж огт байдаггүйн жишээ энэ боллоо. Монголчууд эрүүл, цэвэр орчинд амьдрах ёстой гэсэн бодлогыг салбар хариуцсан яам нь барьж эко машиныг дэмжин татварын хөнгөлөлт эдлүүлж байгаа нь сайшаалтай. Гэтэл нөгөө нэг хэсэг нь ийм бодлого, журам байдгийг огт мэдэхгүй хэмнэх нэрээр эсрэг бодлого төлөвлөж суух гэж. Энэ төрд итгэх арга алга. Хэмнэх бодлогоо өөрсдөөсөө эхлэх талаар ам ангайхгүй хэрнээ жирийн иргэдийнхээ халаас руу хайр найргүй гараа хийх юм.Амаа авч давхих морь мэт ард түмнийг туйлдуулах бодлогоо эргэн нэг харахгүй бол монголчууд тэнэг, та бүхний аясаар хөдөлдөг утсан хүүхэлдэй биш гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.