Монгол Улсын “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 24 дүгээр зүйл, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1025 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн хэмжээнд энэ сарын 05-наас 20-ны өдрүүдэд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна.
Цэргийн үүрэгтний бүртгэл нь цэргийн үүрэгтний нөөц, цэргийн дайчилгааны даалгаврыг биелүүлэх боломжийг тодорхойлох, цэргийн алба хаах үүрэг бүхий иргэний талаар шаардлагатай лавлах, мэдээллийн санг бүрдүүлэх, тайван болон дайны цагт Зэвсэгт хүчнийг бие бүрэлдэхүүнээр нөхөн хангахад шаардагдах мэдээллийг Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабт бүрдүүлэх зорилготой юм.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар цэргийн тоо бүртгэлийн салбар ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөөний дагуу ажлууд явагдаж байна. Хорооны цэргийн тоо бүртгэлийн мэдээллийн санг мэргэжлийн байгууллагатай хамтран зөөврийн дискэнд зориулан шинэчилж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс нийслэлийн 152 хороонд суурилуулан бүртгэлийг зохион байгуулж байгаа юм.
Энэ сарын 12-ны байдлаар нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтний бүртгэл 50.2 хувь, дүүргүүдэд дараахь хувьтай байна. Үүнд,
нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтний бүртгэл 50.2 хувь байна
Цэргийн үүрэгтний тоо бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодын Засаг даргын ажлын байранд явагдаж байгаа бөгөөд Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас 18-50 насны цэргийн үүрэгтэн, 60 хүртэлх насны бэлтгэл офицеруудыг хугацаанаасаа өмнө амжиж бүртгүүлэхийг уриалж байна. Бүртгэлд хамрагдахдаа Цэргийн үүрэгтний үнэмлэх, бэлтгэл офицерийн үнэмлэхтэй хүрэлцэн ирнэ үү гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.