Бэлтгэх хугацаа: 15 мин
Хэмжээ: 4 хүнийхээр
Орц:
Салат навч - 2 багц
Өргөст хэмх – 2 ширхэг
Бяслаг – 150 грамм /фета/
Нимбэгний шүүсэнд дарсан чидун жимс – 1 лааз
Ногоон сонгино – 1 багц
Чидун жимсний тос – 4 хоолны халбага
Нунтаг хар перец – 0,5 цайны халбага
Энэ бол Грек шинэ ногооны салатны өвөл цагийн жор юм.
Грек салат бол шинэ ногооны салатны сонгодог төрөл юм. Хүний биед тустай, амттай, сайхан үнэртэй, өег энэ салат баярын болон жингээ барьж байгаа хүмүүсийн хоолны жоронд тэргүүлэх байр суурь эзэлдэг.
Алхам 1
Дунд зэргийн хэмжээтэй хоёр өргөст хэмх сонгон угаагаад шоо дөрвөлжин хэрчинэ.
Алхам 2
Сонгиноо жижиглэн хэрчинэ. Зөвхөн ишний ногоон хэсгийг л ашиглана.
Алхам 3
Нимбэгний шүүсэнд дарсан чидун жимсийг лаазнаас нь гарган, сэврээнэ.
Алхам 4
Фета бяслагийг мөн л жижиг шоо дөрвөлжин хэлбэртэйгээр хэрчинэ.
Алхам 5
Салат навчаа угааж, сайтар хатаагаад хэрчинэ.
Алхам 6
Бэлдсэн зүйлсээ бүгдийг нь холиод, дээр нь 3-4 хоолны халбага чидун жимсний тос болон нүдэж нунтагласан перец нэмээд, зөөлөн хутгана. Ингээд таны ширээг чимж, ходоодыг баярлуулах бас нэг амттан бэлэн боллоо.