m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.13 06:18
264
Савангийн үлдэгдлээрээ шингэн саван хийцгээе

Танд хэрэг болох зүйлс:

Хэр их саван хийхээс шалтгаалж савангийн орцоо тааруулна. 

-Саван

-Үрүүл

-Нимбэгний шүүс 1ц/х

-Глицерины уусмал  1ц/х – /эмийн сангаас авч болно/- хэр их саван хийхээс шалтгаалж глицеринээ хийнэ

-Эфирийн тос 6-9 дусал

-Буцалсан халуун ус

- Саван хийх сав

Хийх арга:

1. Савангаа үрүүлээр үрж жижиг хэсэг болгоно.

2. Саван дээрээ нимбэгний шүүс, глицерины уусмал, эфирийн тос оо хийнэ.

3. Саван дээрээ буцалсан халуун ус нэмж хутгана. Эсвэл халуун ус хийгээд буцалгаад хутгаж болно.

4. 2-3 өдрийн дараа хэрэглэнэ. Хэрэглэхээсээ өмнө сэгсэрнэ.