m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.13 07:56
172
МУИС-ийн Эмнэлэг Хичээлийн VIII байр руу нүүж, орчноо сайжрууллаа

Нийслэлийн Эрүүл Мэндийн Төвийн тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг МУИС-ийн Эмнэлэг хичээлийн I байрнаас нүүж VIII байрны зүүн жигүүрт байрлах өрөөнүүдэд их засвар хийж, тусгайлсан эрүүл, аюулгүй орчныг ханган ажиллаж эхэллээ. Эмчийн үзлэг, оношилгоо, физик эмчилгээг МУИС-ийн нийт оюутан, суралцагсад, багш ажилтнуудад тасралтгүй хүргэсээр ирсэн тус эмнэлэг нь эмч, хоёр сувилагчийн бүрэлдэхүүнтэйгээр ерөнхий мэргэжлийн түвшинд анхан шатны тусламж үзүүлэн ажиллаж иржээ.

IMG_5433

IMG_5432

МУИС-ийн Эмч Л.Алтанцэцэг "Эмнэлэг маань МУИС-ийн хичээлийн I байранд байхдаа өвөлдөө дулаан алддаг, тав тух тааруухан байлаа. Энд нүүж ирснээр эрүүл ахуйг хангасан цэвэрхэн орчинд даарч хөрөх асуудалгүй болоод байна. Цаашид эмчилгээ, оношилгоо хийхэд шаардлагатай хэдэн тоног төхөөрөмж авчихвал бидний үйл хэрэгт тустай юм" гэсэн юм.

IMG_5436

Өдөрт дунджаар 15-20 хүнд хүрч үйлчилдэг тус эмнэлэг нь жилдээ 1,5 сая төгрөгний эм худалдан авах төсөвтэй бөгөөд, дотуур байранд амьдардаг, мөнгө санхүүгийн хувьд бололцоо тааруу оюутнууддаа үнэ төлбөргүй үздэг ажээ. МУИС-д харьяаллагддаг хэн ч тус эмнэлгийн үйлчилгээг авах бүрэн эрхтэй бөгөөд ханиад томууны энэ цагаар эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөж байна. 

Байршил: МУИС-ийн хичээлийн VIII байр, (Зүүн талдаа хаалгатай)

IMG_5453