m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.14 02:08
920
"Айвико" тарилгын эмийн үйлдвэр үндэсний GMP-ийн батламж авна

ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ганчимэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч М.Уранчимэг нар "Айвико" тарилгын эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Азийн Хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр - 4” төслийн баг 2012 - 2014 онуудад тус үйлдвэрт “Олон улсын Эмийн үйлдвэрлэлийн зохистой дадал”-“GMP”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор техникийн туслалцаа үзүүлсэн байна.

"Айвико" тарилгын эмийн үйлдвэр нь MNS 5524: 2014 стандартын шаардлагыг хангасан 

 

Улмаар Олон улсын эмийн үйлдвэрлэлийн GMP батламж олгох CERTIPHARM эрх бүхий байгууллага нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аргачлалын дагуу үнэлгээ хийж, эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологи, чанарын хяналтыг олон улсын түвшинд хүрсэн, “Эмийн үйлдвэрлэлийн явц, чанарын хяналтын зохистой дадал”-ын шаардлагыг хангасан болохыг нотолж 2013 оны наймдугаар сард олон улсын GMP-ийн гэрчилгээг олгосон байна.

Харин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Эрүүл мэнд, спортын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтарсан хяналт, үнэлгээгээр тус тарилгын эмийн үйлдвэр нь “Эмийн үйлдвэрт тавих ерөнхий шаардлага” MNS 5524: 2014 стандартын хэрэгжилт хангалттай гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Эрүүл мэнд спортын сайдын тушаалаар үндэсний GMP-ийн батламж олгохоор болсон байна

"Айвико" тарилгын эмийн үйлдвэр нь MNS 5524: 2014 стандартын шаардлагыг хангасан тул өнгөрсөн сарын 19-ны өдрийн ЭМСЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Эрүүл мэнд спортын сайдын тушаалаар үндэсний GMP-ийн батламж олгохоор болсон байна.